ВИДЕО: "Кинонд гардаг" шиг явж буй машинаас 105 кг хөлдөөсөн тахиа хулгайлсан хэрэг Египетэд гарчээ

ВИДЕО: "Кинонд гардаг" шиг явж буй машинаас 105 кг хөлдөөсөн тахиа хулгайлсан хэрэг Египетэд гарчээ

Зургаан хүний бүрэлдэхүүнтэй бүлэг этгээдүүд явж буй ачааны автомашинаас 105 кг хөлдөөсөн тахиа хулгайлсан "кинонд л гардаг" мэт хачирхалтай хулгайн хэрэг саяхан Египетэд гарчээ. 

ВИДЕО: 

Тодруулбал, тус хэрэг Каир-Исмаилияг холбосон цөлийн замд энэ сарын 25 /2026.08.25/-нд болсон байна. Хулгайчид жижиг автомашинаар ачааны машинтай зэрэгцэн явж, нэг нь автомашиныхаа урд хамар дээр гарч ачааны машины арын хаалгыг онгойлгожээ. Үүний дараа хурдтай явж буй ачааны автомашинаас өлдөөсөн тахианы махтай хайрцгуудыг жижиг автомашин руугаа зөөсөн байна.

Тус бичлэг олон нийтийн сүлжээнд тарсны дараа уг хэрэг хүмүүсийн анхаарлыг татсан байна. Тэгвэл ачааны машины жолооч хулгай гарч байгааг тухайн үед анзаараагүй бөгөөд хохирогч компани ч бичлэг цахим орчинд тарсны дараа болсон явдлыг мэдсэн байна. Цагдаа нар хэрэгт холбоотой зургаан сэжигтнийг тогтоон эрэн сурвалжилжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр баривчлах ажиллагааны үеэр буудалцаан гарч, гурван сэжигтэн амиа алдаж, үлдсэн гурвыг нь баривчилсан байна.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө