Шизофренийн өвчтэй 36 настай эрэгтэй СЭМҮТ-д танилцаж, үерхсэн эмэгтэйгээ хөнөөжээ

Шизофренийн өвчтэй 36 настай эрэгтэй СЭМҮТ-д танилцаж, үерхсэн эмэгтэйгээ хөнөөжээ

2014 онд нэг эмэгтэйг хөнөөж, хэрэг хүлээх чадваргүйн улмаас Шар хадны хуулийн тасагт гурван жил эмчлүүлсэн эрэгтэй дахин хүний аминд хүрчээ. Тухайлбал, сэтгэцийн эмнэлэгт танилцаж, үерхсэн 32 настай эмэгтэйг хардсаны улмаас мэсээр хөнөөсөн байна.

Шүүгдэгч 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэгт амьдардаг. Өмнө нь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны зургадугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулсан, хэрэг хариуцах чадваргүй хэмээн мэдүүлжээ. Хэрэг |2025.06.01|-ны өдөр гарсан байна.  Шүүхээс Б.Ц-г хэрэг хүлээх чадваргүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэхдээ 10 жилийн хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд даалгажээ.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө