ВИДЕО: Ширүүн урсгалд туугдсан таван зааныг голоос гаргажээ

ВИДЕО: Ширүүн урсгалд туугдсан таван зааныг голоос гаргажээ

Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Бахрайч дүүрэгт ширүүн урсгалтай голд туугдсан таван зэрлэг зааныг амжилттай аварчээ. Таван заанаас гурав нь том, хоёр нь бяцхан заан байсан бөгөөд хүчтэй урсгалын улмаас голын дагуу урсаж, багачууд нь усанд тогтоход хүндрэлтэй болсон байна. Харин том заанууд бяцхануудаа хамгаалж, урсгалаас гаргахыг оролдож байжээ.

ВИДЕО: 

Энэ талаар ойн газрын ажилтнууд мэдээлэл авмагц аврах ажиллагаа эхлүүлж, Усны аж ахуйн байгууллагатай хамтран далангийн хаалгыг хааж, голын усны урсгалыг сулруулсан байна. Ингээд усны урсгал багассаны дараа том заанууд бяцхануудаа ойр байлгаж, улмаар сүргээ бүхэлд нь аюулгүй газарт гаргаж чаджээ. Дараа нь ойн хамгаалалтын ажилтнууд сүргийг далангийн орчмоос холдуулан ой руу нь буцаасан байна. Албаныхны мэдээлснээр таван заан бүгд аюулгүйгээр ойдоо буцаж, ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй гэжээ.