Өнөөдөр /2026.08.30/ зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Маргааш буюу энэ сарын 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-р сарын 01, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи энэ сарын 31, 09-р сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 02, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. 09-р сарын 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.