250 мянган доллароор Д.Ховардыг эгнээндээ нэгтгэсэн гэх "SG Apes" баг "Сэлэнгэ Бодонс"-той 500 саяын бооцоотой тоглоно

250 мянган доллароор Д.Ховардыг эгнээндээ нэгтгэсэн гэх "SG Apes" баг "Сэлэнгэ Бодонс"-той 500 саяын бооцоотой тоглоно

Монголын сагсан бөмбөгийн хувьд сүүлийн 5 орчим жилийн хугацаанд эрчимтэйгээр хөгжиж байгаа спортуудын нэг билээ. Хэдхэн жилийн холбоо нь хоёр хуваагдчихсан сагсан бөмбөг сонирхогчид нь үзэх лиггүй, Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монгол Улсын шигшээ багийг тэмцээнд оролцуулахыг хориглосон гээд тун тааруу нөхцөл байдал байсан юм.

-"NBA"-ИЙН СУПЕР ОД ДУАЙТ ХОВАРД ЖИЛИЙН 250-300 МЯНГА ОРЧИМ ДОЛЛАРЫН ЦАЛИНГААР "SG APES" БАГТ НЭГДСЭН-

Харин одоо үед Монгол Улсын сагсан бөмбөг эрчимтэй хөгжиж байгааг бид тодоор харж байна. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглох эрхийн төлөөх тэмцээний "D" хэсгийн тоглолт эхэлж, манай шигшээ 2 хожилтойгоор хэсгээ тэргүүлж байна. Эхний тоглолтдоо Вьетнамын багийг 98:64 харьцаагаар, хоёр дахь тоглолтдоо Фижи арлын багийг 102:40 харьцаагаар тус тус хожоод байна.

2022 онд тус тэмцээн мөн Улаанбаатар хотод зохиогдож, Монгол Улсын шигшээ Вьетнамын багтай дөрвөн үеийн турш ширүүн өрсөлдсөний эцэст 88:77-оор хожиж байсан. 

Гэтэл дөрвөн жилийн дараа дахин таарч тоглох үед ширүүн өрсөлддөг байсан багаа бүтэн тоглолтын турш илүүрхэж байгаа нь монголын сагс хэрхэн хөгжиж байгаагийн илрэл боллоо. 

"SG APES", "СЭЛЭНГЭ БОДОНС" БАГУУД 500 САЯ ТӨГРӨГИЙН БООЦООТОЙ ТОГЛОНО-

Тэгвэл сагсан бөмбөгийг хөгжүүлж байгаа шалтгаан бол дотоодын өрсөлдөөн, цалин хангамж юм. Бид дээд лигтэй гадны өндөр ур чадвартай тамирчдыг авчран тоглуулдаг болсон. Тодруулбал, "Сэлэнгэ Бодонс" баг өнгөрсөн хоёр улиралд НБА-ын од Демаркус Казинсыг багтаа тоглуулсан байдаг. Тэгвэл энэ жил мөн л адил НБА-ын од тоглогч Дуайт Ховардыг "SG Apes" баг эгнээндээ нэгтгэж байгаагаа зарлаад байна.

Багийн зүгээс Дуайт Ховардад 250-300 долларын цалин өгөхөөр тохирсон хэмээн эх сурвалжууд мэдээлсэн юм.

Тус цалингаас гадна байр, хоол, унаа гээд зардлуудыг бүгдийг нь багаас гаргадаг. Мөн түүнийг ирж байгаатай холбоотойгоор нэг зүйл олны анхаарлыг татаад буй. 2-3 жилийн өмнө гадны тоглогчид монголд тоглож байгаагаа өөрийн хувийн цахим хуудасдаа нийтлэхээс татгалзаж, нуудаг байсан. Гэтэл НБА-ын од Дуайт Ховард өөрийн 3.9 дагагчтай цахим хуудсаараа дамжуулан монголд ирж буйгаа зарлаад амжсан. Үүнийг дагаад монголын дээд лигийн нэр хүнд өсөж байгаа биз ээ. 

Дуайт Ховардын эгнээндээ нэгтгээд буй "SG Apes" баг энэ оны есдүгээр сарын 9-ний өдөр "Сэлэнгэ Бодонс" багтай улирлын өмнөх бооцоотой халз тоглолт хийхээр болсон. Тус тоглолтод Дуайт Ховард оролцохгүй бөгөөд хоёр багийн зүгээс 250 сая төгрөгийг тус тус гаргаж хожсон баг нь 500 саяыг авахаар тохиролцоод байгаа аж. Харин нөгөө талаас С.Тулга дасгалжуулагчийн "TLG Tushig Bagana" баг 500 сая төгрөг тус бүр гаргаж хожсон баг нь 1 тэрбум төгрөгөө сайн үйлсийн аянд зориулах санал тавиад байгаа аж. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө