Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж, нэг иргэн харамсалтайгаар амиа алджээ.
Тодруулбал, гэр шатаж байна гэсэн дуудлага 11 дүгээр сарын 3-ны 19:03 цагт холбогдох байгууллагад иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид 19:10 цагт очиход иргэн Ц-ийн таван ханатай гэр, 2х1, 5х2 метрийн хэмжээтэй хоёр амбаар, 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатсан байжээ. Албан хаагчид 15 минут ажиллаж, галыг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Г/64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.