Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Улаан-Ухаа” гэдэг газарт арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хээрийн гал түймэр гарчээ.
Тодруулбал, тус сумын төвөөс зүүн зүгт 70 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км зайд хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 16:17 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан болон орон нутгийн иргэд хамтран гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар мөн өдрийн 19:00 цагт галыг цурамд оруулж, 21:26 цагт бүрэн унтраан, сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт нийт 744 га талбай өртөж шатжээ.