PM10 тоосонцорын агууламж Хайлаастад стандарт хэмжээнээс 2.4 дахин их байна

PM10 тоосонцорын агууламж Хайлаастад стандарт хэмжээнээс 2.4 дахин их байна

Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт шинжилгээний 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдээгээр агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байжээ.

Тодруулбал,

  • РМ10 тоосонцрын агууламж 52-242 мкг/м3, хамгийн өндөр агууламж Хайлааст орчим 242 мкг/м3 буюу АЧС /Агаарын чанарын стандарт/-аас 2.4 дахин их
  • Азотын давхар исэл (NO2)-ийн агууламж 13-82 мкг/м3, хамгийн өндөр агууламж Зайсан орчим 82 мкг/м3 буюу АЧС-аас 1.6 дахин их
  • Хүхэрлэг хий (SO2)-н агууламж 8-80 мкг/м3, хамгийн өндөр агууламж 3, 4-р хорооллын эцэс орчим 80 мкг/м3 буюу АЧС-аас 1.6 дахин их
  • РМ2.5 тоосонцрын агууламж 10-75 мкг/м3, хамгийн өндөр агууламж 3, 4-р хорооллын эцэс орчим 75 мкг/м3 буюу АЧС-аас 2 дахин их
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн агууламж 524-4280 мкг/м3, хамгийн өндөр агууламж 3, 4-р хорооллын эцэс орчим 4280 мкг/м3 буюу АЧС-аас 1 дахин их байна.