“Янгир” төслийн хамт олон говьд 99 хөв цөөрөм байгуулах “Би монгол хүн” төслийг эхлүүллээ

“Янгир” төслийн хамт олон говьд 99 хөв цөөрөм байгуулах “Би монгол хүн” төслийг эхлүүллээ

Дархан цаазат Булган ууланд хэрэгжүүлсэн “Янгир” төслийн хүрээнд 2023-2025 онд дөрвөн удаагийн нутагшуулалтаар нийт 50 толгой янгирыг байгальд нутагшуулсан. Ингэснээр тус уулын янгирын тоо толгой 100-д хүрсэн талаар төслийг санаачлагч Д.Мөнхбат мэдээлж байсан юм.

Тэгвэл “Янгир” төслийн хамт олон төслөө амжилттай хэрэгжүүлж дууссанаа мэдэгдэж, байгаль хамгааллын чиглэлээр шинэ төсөл эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, 2026 оноос эхлэн гурван жилийн хугацаанд Монгол орны говийн бүс нутагт зэрлэг амьтад усны хомсдолоос шалтгаалан харангадаж үхэхээс сэргийлэх зорилготой “Би монгол хүн" төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Төслийн хүрээнд говийн бүсэд нийт 99 хөв цөөрөм байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр зэрлэг амьтдын усны хүртээмжийг нэмэгдүүлж, хуурайшилт, усны хомсдолоос үүдэлтэй эрсдэлийг бууруулах нөхцөл бүрдэх юм.