Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

2026–2027 оны хичээлийн жилийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс “Монголын ирээдүй уншихад бэлэн байна” уриатай Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ.

Энэхүү хөдөлгөөний хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 88 сургуульд ном унших орчин нөхцөлийг бүрдүүлээд байна. Дараагийн шатны үйл ажиллагаа болох “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрт бага, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн удирдлага, багш, эцэг эхийн дэмжлэгтэйгээр хамрагдана.