Нийслэл Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Солонгосын соёлын өдрүүд" арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болох тов гарчээ.
Хоёр өдөр үргэлжлэх Солонгосын соёлын арга хэмжээний үеэр хоолны тэмцээн, поп, урлагийн тоглолт, уламжлалт тоглоом, open mic, бүжгийн үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ. "Солонгосын соёлын өдрүүд" арга хэмжээг БНСУ-ын Элчин сайдын яам болон Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулдаг болоод 10 гаруй жил болж байгаа билээ.