Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд БНХАУ-д болно. Уг тэмцээний урьдчилсан шатны 11 хэсгийн тоглолтууд өнөөдөр /2026.08.31/ эхэллээ.
Монгол Улсын 20 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээний эхний тоглолтоо Умард Марианы Арлуудын багийн эсрэг хийж 7-0 гэсэн онооны харьцаатайгаар хожлоо. Тус тоглолтод Монголын шигшээ багаас Э.Молор хоёр бөмбөг, Б.Сүлд-Эрдэнэ, Д.Даян, Н.Эрдэнэбаатар, Э.Энэрэл, Ё.Жэйсон нар тус бүр нэг бөмбөг хаалгад эсрэг багийн хаалгад оруулжээ. Манай улсын шигшээ багийн дараагийн тоглолт есдүгээр сарын 6-нд 13:00 цагаас Гуамын шигшээ багийн эсрэг тоглоно.