СУРВАЛЖИЛГА: "Хөөрхөн зулзага" асрах төвд 50 орчим муур, 100 гаруй нохой амьдардаг бөгөөд галын улмаас амьтдын эд хогшил бүгд шатжээ

СУРВАЛЖИЛГА: "Хөөрхөн зулзага" асрах төвд 50 орчим муур, 100 гаруй нохой амьдардаг бөгөөд галын улмаас амьтдын эд хогшил бүгд шатжээ

Нохой, муурыг олон жилийн турш асран хамгаалж, хооллож ирсэн “Хөөрхөн Зулзага” асрамжийн газарт энэ оны наймдугаар сарын 5-нд гал гарч, 10 ханатай гэр шатаж амьтдын эд хэрэглэл, хоол хүнс бэлтгэдэг байр, зургаан хөлдөөгч, хийн баллон, ажилчдын хувцас хэрэглэл зэрэг олон эд зүйл галд өртсөн байна. Харин тус асрамжийн газрын амьтдын хувьд гал гарсан байранд байрладаггүй учир хүн болон амьтад ямар нэгэн гэмтэл аваагүй байна. Тэгвэл

Isee.mn сурвалжлах энэ удаа гал өртөөд буй асрамжийн газарт байрлах амьтдын талаар энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ. 

ВИДЕО: 

-"АМЬТАД БОЛ ЭД ХОГШИЛ ШИГ ГАРГААД ХАЯДАГ ЗҮЙЛ БИШ"-

Галд өртөөд буй "Хөөрхөн зулзага" ТББ буюу амьтны асрамжийн газарт өнөөдрийн байдлаар 50 орчим тооны муур болон 100 орчим нохой аж төрөн амьдардаг аж. Эдгээр амьтад тус бүрдээ л өөр өөрийн гэсэн түүхтэй бөгөөд хүнд зодуулсан, хаягдсан гээд олон төрлийн муур, нохой ирдэг талаар "Хөөрхөн зулзага" ТББ-ын амьтны асрагч Л.Насанцэнгэл ярьсан юм. Тэрбээр, "Одоогоор манай асрамжийн газарт 50 орчим муур байна.  Эдгээр муурууддаа маань өдөрт 6 орчим кг муурны хоол өгдөг. Зуны улиралд гадаа тохижуулсан хашаанд байрладаг бол өвөл шалны халаалттай дулаан байранд өвөлждөг. Манай асрамжийн газрын хувьд одоогоор амьтдын тоо олон болсон учир ачаалал ихтэй байгаа.

No description available.

Манай монголчууд өөрийн дурандаа тэжээж чадна гээд л муур, нохой авчхаад сонирхол нь буурахаар нохой, муураа шууд хаячихдаг.

Ийм зүйл огт байж болохгүй, эд хэрэгсэл биш шүү дээ. Энэ сурвалжилгыг үзээд зарим хүмүүс залгаад "нохой, муураа өгөх гэсэн юм" гэж хэлэх бол битгий манай утас руу залгаарай. Авсан хүмүүс маань үүрэг хариуцлагаа өөрсдөө ухаараад ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай гэж боддог" хэмээсэн юм. 

No description available.

Тус асрамжийн газарт ирж байгаа шинэ амьтдыг заавал шинжилгээ болон вакцин хийлгэж, заслага, спэй зэрэг зүйлсүүдийг хийлгэдэг байна. Тэнэж явсан амьтад ямар нэгэн өвчин тээж байх өндөр эрсдэлтэй байдаг учир асрамжинд байгаа амьтдад халдаах аюултай байдаг аж. Иймд тус асрамжид байгаа амьтад бүгд эрүүл бөгөөд тэднээс өргөж авах бүрэн боломжтой байдаг. Хэрэв амьтан үрчилж авах тохиолдолд заавал гэрээ байгуулж, холбогдох дугааар, гэрийн хаягийг нь тэмдэглэж авдаг байна. Үрчилсний дараа шинэ гэртээ дасаж байгаа эсэх эрүүл мэнд нь ямар байна зэрэг зүйлүүдийг тогтмол асууж, эргэж тойрдог аж.

No description available.

-"ТУС АСРАМЖИЙН ГАЗРЫН 100 НОХОЙ ӨДӨР 200 ОРЧИМ КГ ХООЛ ИДДЭГ"-

Харин тус асрамжийн газар 100 гаруй нохой байдаг байна. Эдгээр ноход өдөрт хоёр удаа буюу 14.00 болон 18.00 цагуудаас хоол иддэг. Нэг хоол чанахдаа бидний хэлж мэдэхээр "20-ын тогоо"-гоор найман удаа чанаж өгдөг бөгөөд түүхий мах өгдөггүй. "Гоймон, будаа зэргийг чанаж дайвар бүтээгдэхүүн хийж өгдөг" гэв.

"Хөөрхөн зулзага" асрамжийн газарт байгаа нохдыг талаар асрагч Л.Насанцэнгэл, "Манайх их олон нохойтой. Нэг нүд нь сохорсон, машинд дайруулаад нэг хөлөө тайруулсан гээд л хэцүү газраас ирсэн ноход байна. Нохой бол мууртай адилгүй. Шинэ ирсэн нохойг эмчид үзүүлж, шаардлагатай эмчилгээг хийсний дараа олон нохойтой нийлүүлэлгүй хол уяж дасгадаг. Хэрэв дасгахгүй бол шинэ ирсэн нохойг бид ямар зан авир гэдгийг мэдэхгүй учраас бусдыгаа барих зэрэг асуудлууд гарах эрсдэлтэй байдаг.

No description available.

Гадны орны хүмүүс нохойг үрчилж авахдаа үүлдэрт огт анхаарал хандуулдаггүй юм билээ. Тэд зөвхөн нохой ямар зан ааштай вэ гэдгийг л анхаарч хардаг. Харин монголд зөвхөн үнэтэй үүлдрийн нохой тэжээнэ гэх ойлголт тархжээ.

Манай асрамжийн газарт байгаа ноход дунд ширүүн зан ааштай нохой маш цөөхөн. Хэрэв та сайн бодсны эцэст нохой тэжээхээр шийдсэн бол манай асрамжаас үрчилж авч болно. Нэг ч гэсэн амьтан гэр оронтой, хайрлах хүнтэй болж байвал маш том буян болно гэж би боддог. Манай асрамжийн газар Найрамдал зуслан явах замд байдаг учраас та бүхэн агаарт гарах замаараа манайхаар зочлох бүрэн боломжтой шүү" хэмээн бидний сурвалжилга өндөрлөсөн юм. 

No description available.

No description available.

No description available.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө