ШУУД: "Битгий давар" лоозонтой залуус Сүхбаатарын талбайд ямаатай жагсаж байна

ШУУД: "Битгий давар" лоозонтой залуус Сүхбаатарын талбайд ямаатай жагсаж байна

Өчигдөр /2020.05.12/ өглөө Улаанбаатар хотын гол зам дагуу залуус “Битгий давар” гэх лоозон барьж эрх баригчдад дуу хоолойгоо хүргэсэн байдаг.

Тодруулбал, тэд сүүлийн дөрвөн жилд болж өрнөсөн ЖДҮХС-ийн зээл, 60 тэрбум зэрэг эрх баригчдын нэр холбогдсон гэмт хэргүүдийг мартаагүй “Бидэнд санах ой бий” гэсэн утгатай лоозонтой байсан юм. Харин тэдгээр залуучуудын үйлдлийг Цагдаагийн байгууллагаас зогсоож, эдгээр залуусыг саатуулсан гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл эдгээр залуус өнөөдөр Сүхбаатарын талбайд өмнөх лоозонгуудаа барьж, ямаа хөтөлж жагсаалаа үргэлжлүүлж байна.