ЗХЖШ: Цэргийн биед халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох болно

ЗХЖШ: Цэргийн биед халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох болно

Зодуулсаны улмаас эрүү нь гэмтэж гэмтлээ Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт эмчлүүлж Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Б-ийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тайлбар өглөө. 

ТАЙЛБАР БҮРЭН ЭХЭЭРЭЭ 

2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Б.Бямбадоржийг зодож, эрүүг нь хугалсан, үүнийгээ ар гэрийнхнээс нь нуусан мэтээр бичиж нийтэлжээ.

Энэхүү зөрүүтэй мэдээлэлд “Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Бямбадорж нь Ховд аймгийн Жаргалант сумаас 2019 оны II дугаар ээлжээр тус ангид татагдан ирж алба хааж байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ангийн харуулд томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Байлдагч Б.Бямбадорж нь 24.00-02.00 цагийн хооронд тайван цагийн байлдааны үүрэг болох харуулын цэг дээр цагийн манаачийн үүрэг гүйцэтгэх үедээ “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-ийг зөрчин харуулын цэгээ дур мэдэн орхиж явсан. Ангийн харуулын манаа халагч дэд түрүүч Р.Баднаанямбуу цагийн манаачийг халалцахаар зарим харуулчдын хамт харуулын цэгт очиход цагийн манаач байлдагч Б.Бямбадорж байгаагүй бөгөөд тэрээр ангийн тавиуланд байрлах нураасан барилгын дотор унтаж байсныг олсон байна.  Улмаар манаа халагч, дэд түрүүч Р.Баднаанямбуу байлдагч Б.Бямбадоржийг харуулын цэгээ орхин унтлаа хэмээн харилцааны зөрчил үүссэн.  Өдгөө тухайн хугацаат цэргийн алба хаагч Төрийн  тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал сайн,  энэ сарын 15-ны өдөр эмнэлгээс гарна. Уг асуудлыг Ховд аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох болно. Ер нь ийм асуудал гарсан нь харамсалтай байна. Энэ бол байж болохгүй асуудал юм. Цаашид “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн албыг зохион байгуулах заавар” болон холбогдох дүрэм, журмыг мөрдөж, аюулгүйн арга хэмжээг сахиж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт дарга нарт үүрэг болголоо” гэж Хуурай замын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах офицер, ахлах дэслэгч Д.Болормаа мэдээллээ.