Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх энэ сарын 14-нд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн.
Тэгвэл Ерөнхийлөгчийн Баян-Өлгий аймагт ажилласан ажлын хүрээнд хүчний болон хууль, хяналтын байгууллагуудад тодорхой үүрэг даалгавар өгч байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Ерөнхийлөгч дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд тэргүүтэй хууль, хяналтын байгууллагын удирдлагууд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзаж байна. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Сангийн сайд З.Мэндсайхан нар оролцож байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар бид эргэн мэдээлнэ.