Алтан цомын нээлтийн барилдаан эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Нээлтийн барилдаан арваннэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн 14:00 цагт болно.
Нээлтийн барилдаанд дараах багууд учраа таарч барилдана.
-
Увс нуур дэвжээ – “Миг даатгал” ХХК-ийн “Эв Монгол” баг
-
“АПУ, Скайтел” ХХК-ийн “АПУ Скайтел” баг – “М-Си-Эс” группийн “М-Си-Эс Энержи” баг
-
“Ажнай корпораци” ХХК-ийн “Ажнай” баг – “Таван Богд” группийн “Ховд дэвжээ” баг
Мөн багуудын суух секторыг дараах байдлаар хуваарилжээ.
-
Н сектор – “Увс нуур дэвжээ” баг
-
Л сектор – “АПУ Скайтел” баг
-
В сектор – “Ажнай” баг
-
Т сектор – “Ховд дэвжээ” баг
-
Д сектор – “М-Си-Эс Энержи” баг
-
Б сектор – “Эв Монгол” баг