ВИДЕО: Хэнтий, Дорнод аймгуудаас барьсан гурван бамбаруушийг байгальд нь буцааж тавьжээ

ВИДЕО: Хэнтий, Дорнод аймгуудаас барьсан гурван бамбаруушийг байгальд нь буцааж тавьжээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар түүний орчны бүсэд 2026 оны наймдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 42 баавгай бүртгэгдээд байна.

ВИДЕО:

Үүнээс цогцолборт газрын орчны бүсийн Дорнод аймгийн Баян-Уул сумаас хамгаалалтын захиргаанд хүргэгдэн ирсэн 2 бамбарууш, Хэнтий аймгийн Норовлин сумаас ирсэн 1 бамбаруушийг 7 хоног тэжээн тэнхрүүлэн 2026 оны есдүгээр сарын 15-ны өдөр байгальд нь буцаан тавилаа. Тус ажлыг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Шуурхай баг"-тай хамтран аюулгүй, амжилттай гүйцэтгэлээ.