Ой, хээрийн долоон түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна

Ой, хээрийн долоон түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2026.09.16/ 15.00 цагийн байдлаар Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт 7 ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс нэг түймрийг цурманд оруулж, зургаан түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын "Жаргалантын ам" гэдэг газар энэ сарын 15-нд гарсан ойн гал түймрийг мөн өдрийн 16.10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар, ОХУ-аас хил давж орж ирсэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд бүртгэгдсэн ойн түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийг голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Харин Дорнод аймгийн Баянтүмэн сум, Халхгол суманд- 2, нийслэлийн Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан ой, хээрийн гал түймрийн голомтод нийт тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 151 хүн, 27 автомашинтайгаар оролцож байна.