Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар өнөөдөр бороо орно

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар өнөөдөр бороо орно

Энэ сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

17-ноос 18-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв аймгийн ихэнх сумд, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-18.0 мм бороо, 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговийн өмнөд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 19-ний өдөр Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд, Сүхбаатарын өмнөд, Дорнодын зарим сумдын нутгаар, 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 21-ний өдөр Хөвсгөл, Булганы хойд сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо орно. Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 19-нөөс 21-нд тал, хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө