БОДИТ ХАНШ: Нэг кг ноолуур улсын хэмжээнд 40-58 мянган төгрөгийн үнэтэй байна

БОДИТ ХАНШ: Нэг кг ноолуур улсын хэмжээнд 40-58 мянган төгрөгийн үнэтэй байна

Засгийн газраас бүх малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж мэдэгдсэн. Үүнээс болж ихэнх малчин ноолуураа тушааж чадахгүй хүлээлтийн байдалд орж зах зээл дээр ноолуурын ханш унаад байгаа юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХАХХҮ-ийн сайд Ч.Улаан дээрх бодлогогүй мэдэгдлээ залруулахын тулд малчдын нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг нэмж олгох шийдвэр гаргасан ч хэрэгжиж эхлээгүй мөн л хүлээлтийн байдалтай байна. Харин Яг энэ үед Ноос, ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнх-Алдар өнөөдрийн ноолуурын бодит үнэ ханшийг мэдэгдлээ. Тус холбоо нь 21 аймаг 365 суманд төлөөлөгчийн газартай томоохон холбоо юм. Тус мэдээллээс үзвэл хөдөө, орон нутагт ноолуурын ханш дараах байдалтай байна. 

ҮҮНД: 

  • -Булган аймаг 48-50.000 төгрөг
  • -Төв аймаг 45.000-50000 төгрөг 
  • -Дундговь аймаг 46000 төгрөг 
  • -Өмнөговь аймаг 40.000 төгрөг 
  • -Дорноговь аймаг 45.000-50.000 төгрөг 
  • -Сүхбаатар аймаг 55.000-58.000 төгрөг
  • -Хөвсгөл аймаг 53.000-55.000 төгрөг
  • -Архангай аймаг 55.000-56.000 төгрөг
  • -Өвөрхангай Хархорин 54.000 төгрөг
  • -Өвөрхангай аймаг 45.000-50.000 төгрөг
  • -Баянхонгор 40.000-52.000 төгрөг
  • -Завхан аймаг 52.000-55.000 төгрөг
  • -Говь Алтай аймаг 45.000 төгрөг
  • -Баянөлгий аймаг 40.000 төгрөг
  • -Ховд аймаг 40.000-45.000 төгрөг

Харин Улаанбаатар хотод 50.000-55.000 төгрөгийн ханштай байгаа ажээ. Мөн сар гаруйн өмнө ноолуураа улсад тушаасан Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн малчид өнөөдрийг хүртэл ноолуурын мөнгөө авч чадахгүй байгаа ажээ. Тэд ноолуураа тушаахдаа гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар гурав хоногийн дараа мөнгө нь орно гэжээ. Гэтэл малчдын ноолуурын мөнгө одоог хүртэл ороогүйд бухимдалтай байгаагаа илэрхийлж байна.