УИХ дахь намын бүлгүүд 10:00 цагт хуралдана

УИХ дахь намын бүлгүүд 10:00 цагт хуралдана

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралддаг.

Тус хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэхээс гадна УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудтай холбоотой бүлгийн байр суурийг нэгтгэдэг. Тэгвэл өнөөдөр /2026.09.21/ УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.