УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.09.21/ 14.00 цагт хуралдана.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудлыг танилцуулах;
-
Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх;
-
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
-
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүний 2026.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх;
-
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх;
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-
Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-
Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ.
Сануулахад, өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганаар ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулж, төсвийн асуудлуудыг хэлэлцэхээр товлосон боловч гишүүдийн ирц хүрээгүй тул дөрвөн цаг гаруй хүлээсний эцэст хуралдааныг хойшлуулсан. Ингэснээр дээрх асуудлуудыг өнөөдөр болон маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.