“Айчи–Нагояа 2026” наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ

“Айчи–Нагояа 2026” наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ

“Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд 18 улсын 18 тамирчин гурван гараанд хуваагдан өрсөлдлөө.

Тус төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн “Ханжоу–2022” Азийн наадмын хүрэл медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авчирлаа. Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. Манай тамирчин Азийн чансаагаар 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан тул гурав дахь гараанд сүүлээсээ хоёрт гарсан байна