Өмгөөлөгч Г.Ариунболд болон хэсэг өмгөөлөгч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдөл гаргажээ.
Тэд Улсын дээд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээг зөрчин, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа гэж үзэж буй аж. Г.Ариунболд “2021 оны дөрөвдүгээр сарын 8-нд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Сандаг-Очир нар хуулийн төсөл санаачилсан. Тухайн үед Б.Энхбаяр хуулийн төслийг ‘нэг бол ял өг, нотлогдохгүй бол цагаад’ гэсэн үзэл баримтлалтайгаар санаачилсан гэж тайлбарлаж байсан. Үүнийг хуульчдын дунд ‘Энхбаярын хууль’ гэж нэрлэдэг” гэв.
Тэрбээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8.1-д хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зохицуулалт байсан. Харин уг зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг санаачилж, 2022 оны зургаадугаар сарын 3-нд баталсан. Ингэснээр Улсын дээд шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ байхгүй болсон” гэж тайлбарлалаа. Гэвч одоо мөрдөж буй шүүхийн практикт Улсын дээд шүүхээс эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах ажиллагаа явагдаж байгаа нь хууль зөрчиж байна гэж өмгөөлөгчид үзэж байгаа аж.
ШУУД ҮЗЭХ: