МАН-ын бүлгийн ирц бүрдэж, хаалттай хуралдаан эхэллээ

МАН-ын бүлгийн ирц бүрдэж, хаалттай хуралдаан эхэллээ

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарь ёсоор 10:00 цагаас хуралдах ёстой. 

Тэгвэл Ардчилсан намын бүлэг, ХҮН намын зөвлөл хурлаас гарсан шийдвэрээ танилцуулж байгаа бол ирц хүрээгүйн улмаас хойшлоод байсан МАН-ын бүлгийн хуралдаан 11:20 цагт эхэллээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайдад Г.Тэмүүлэнг томилох асуудлаар нэгдсэн байр суурьт хүрэх эсэх нь анхаарал татаж байна.

Сануулахад, өнгөрсөн пүрэв гарагт ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах үеэр АН-ын бүлэг завсарлага авсан. Мөн МАН-ын 30 орчим гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүйн улмаас ирц бүрдэхгүй, улмаар чуулганыг өнөөдөр болон маргааш үргэлжлүүлэн хуралдуулахаар болсон юм.