УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагаас товлогдсон. Өнөөдрийн хуралдаанаар зөвхөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Ардчилсан намын гишүүд бүлгийн дарга О.Цогтгэрэлийн өрөөнд яг одоо хуралдаж байна. Энэхүү яаралтай хуралдаанаар Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох эсэх асуудлыг хэлэлцэж байж магадгүй байгаа юм.