О.Цогтгэрэл: ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг шийдэх чуулганы нэгдсэн хуралд л оролцоно

О.Цогтгэрэл: ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг шийдэх чуулганы нэгдсэн хуралд л оролцоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагаас хуралдаж, ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон. 

Үүнтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдсан юм. Хурлын дараа  Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, хүний эрхийг зөрчсөн байж болох, ял наймаалцсан байж магадгүй ХЗДХ-ийн сайдаа чөлөөлөх шаардлага тавьсан. Хоёрдугаарт, бодлогын алдаа гаргаж байгаа Ерөнхий сайд УИХ-д итгэл хүлээлгэх асуудлаа оруулж ир гэсэн. Өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдаад ХЗДХ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон учраас Ардчилсан намын бүлэг энэ асуудалд яаж хандах вэ гэсэн чиглэлээр хуралдлаа.  Ардчилсан намын бүлгээс тавьсан ХЗДХ-ийн сайдыг огцруулах шинээр томилох шаардлагыг биелүүлж байгаа тул ирц бүрдүүлж оролцъё гэсэн шийдвэр гаргалаа.  Бид зөвхөн шаардлагыг маань биелүүлсэн ХЗДХ-ийн сайдыг огцруулах, томилох асуудлыг шийдэх чуулганд л оролцоно гэдгээ та бүхэнд хэлье" гэсэн юм. 

ВИДЕО: