"Айчи Нагояа-2026" Азийн ХХ наадмын боксын тэмцээнийг Япон Улсад зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн өнөөдөр /2026.09.24/ хоёр дахь өдрөө үргэлжилж буй юм. Тэгвэл Монгол Улсаа төлөөлөн боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ О.Есүгэн Пакистаны боксчин Мариаг хүнд цохилтоор буулган авч шигшээ наймд шалгарлаа. Тэрбээр үргэлжлүүлэн энэ сарын 28-ны өдөр БНХАУ-ын тамирчин, Олимп, Дэлхий, Азийн наадмын аварга Ву Юүтэй шигшээ дөрвийн төлөөх тулаанаа хийх юм.