Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг, шүүх хүлээн авч 2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын танилцуулсан 26 хуудас баримт, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 6 хуудас хүсэлт, 8 хуудас баримтыг талуудад танилцуулан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн ба, яллагдагч С.Молор-Эрдэнийн хувийн байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа зэргийг үндэслэж яллагдагч С.Молор-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний нэгдүгээр хугацааг 2026 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн болно. Иймд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн гэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс тойм мэдээлэл бэлтгэн нийтэлжээ.