Төв аймгийн Баянчандмань сумын Замт хоёрдугаар багийн "Илт ам" гэх газарт баавгай айлын гэр рүү дайрсан тохиолдол гарсан.
Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн Онцгой байдлын алба, Байгаль орчны мэргэжилтнүүд, сумын анчид болон Шуурхай штабын бүрэлдэхүүн хамтран ойн бүсэд дрон нисгэж, баавгайг эрэн хайх ажиллагааг явуулсан ч ямар нэгэн баавгайн ул мөр дахин үзэгдээгүй тул эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг өчигдөр /2026.11.24/ нүүлгэн шилжүүлж баавгайн эрлийн ажиллагааг зогсоосон байна. Иймд иргэд та бүхэн баавгай ичээндээ орсон хэмээн тайвширалгүй, сонор сэрэмжтэй байж өөрийн амь нас болон эд хөрөнгөө хамгаална уу.