УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 10:00 цагт хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 10:00 цагт хуралдана

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай.

Хуралдааны үеэр хэлэлцэх асуудлуудыг танилцууъя.

  1. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /
  2. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /
  3. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /
  4. Улсын Их Хурлын асуулгын цаг