Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар чуулганыг “бойкотолж”, 10:00 цагт эхлэх ёстой байсан хуралдаан эхлээгүй хэвээр байна

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар чуулганыг “бойкотолж”, 10:00 цагт эхлэх ёстой байсан хуралдаан эхлээгүй хэвээр байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 10:00 цагт хуралдахаар товлогдсон ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас эхлээгүй хэвээр байна.

Яг энэ цагийн байдлаар 61 гишүүн ирцээ бүртгүүлээд байна. Харин ирцээ бүртгүүлээгүй 65 гишүүний 20 нь орон нутаг болон гадаад томилолттой, эмнэлгийн чөлөөтэй байгаа талаар мэдэгджээ. Түүнчлэн МАН-ын 30 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй "бойкотолсон" хнэвээр байна.

Тодруулбал, Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, М.Мандхай, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга нар ирцээ бүртгүүлээгүй байна. Мөн УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралд итгэл хүлээлгэх асуудлыг чуулганаар оруулж ирэх хүртэл нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.Ийнхүү УИХ-ын нэгдсэн чуулган гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаж эхлээгүй хэвээр байна.

ШУУД ҮЗЭХ: