Шатахууны шуурхай штабын хэвлэлийн хурал өнөөдөр 14.00 цагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд болно.
Тус хурлаар шатахууны хангамж, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл болон олон улсын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. Мөн зарим шатахуун түгээх станцын дараалал дахин ихсэж буй шалтгаан, нөхцөлийг танилцуулах аж .