Японд “Дүжуан” хар салхины улмаас 11 хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болжээ

Японд “Дүжуан” хар салхины улмаас 11 хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болжээ

Японы зүүн хэсгийг дайрсан “Дүжуан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 11-д хүрч, гурван хүн сураггүй байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

ВИДЕО: 

Тус хар салхи Кантогийн бүс нутагт хүчтэй аадар бороо оруулж, хөрсний гулгалт, үер буусны улмаас Чиба болон Канагава мужид их хэмжээний хохирол учруулсан байна. Хар салхины улмаас Чиба мужид долоон хүн, Канагава мужид дөрвөн хүн амиа алдсан байна. Хамгийн сүүлд Канагава мужийн Ёкохама хотын ойролцоох Йокосүкад хөрсний гулгалтад өртсөн 70 гаруй насны эмэгтэйн цогцсыг олж, нас барсныг нь  тогтоожээ. Ингэснээр амиа алдсан хүний тоо 11 болсон байна. Харин одоогоор гурван хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд цагдаа, аврах албаныхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

“Дүжуан” хар салхи есдүгээр сарын 21-22-нд Японы зүүн хэсгийг дайрах үеэр Кантогийн бүс нутагт рекорд хэмжээний хур тунадас орж, хөрсний гулгалт болон үер үүссэн байна. Идэвхтэй байсан үеэр зарим газарт 48 цагийн хугацаанд 800 гаруй мм хур тунадас бүртгэгджээ. Үүний улмаас Чиба болон Канагава мужид 1,000 орчим барилга эвдэрч, гэмтэж, үерт автсан бөгөөд есдүгээр сарын 25-ны өглөөний байдлаар хоёр мужид 11,790 орчим өрх цахилгаангүй болсон байна. 

Эх сурвалж: NHK, Reuters, FNN