Маргааш “Автомашингүй өдөр” тохиож,  нийтийн тээврийн 43 чиглэлд түр өөрчлөлт орно

Маргааш “Автомашингүй өдөр” тохиож, нийтийн тээврийн 43 чиглэлд түр өөрчлөлт орно

Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр”-ийг 14 дэх жилдээ зохион байгуулахтай холбоотойгоор есдүгээр сарын 26-ны өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн замналд түр хугацааны өөрчлөлт оруулна. 

Тодруулбал, иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй байх зорилгоор 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Мөн замын нөхцөл байдалтай холбоотойгоор Ч:71А “Дүнжингарав худалдааны төв - Баянмонгол хороолол - МУБИС” чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг энэ өдөр түр хугацаагаар зогсоохоор төлөвлөсөн байна.