Д.Амарбаясгалан: МАН-ын цөөнхийн гишүүд өнөөдрөөс Л.Энх-Амгалан сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор шаардана

Д.Амарбаясгалан: МАН-ын цөөнхийн гишүүд өнөөдрөөс Л.Энх-Амгалан сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор шаардана

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр МАН-ын цөөнхийн гишүүд Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралтай хийсэн уулзалтын талаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан “Бидний зүгээс МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралтай өнөөдөр үүсээд байгаа асуудлын талаар ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж, уулзсан. Энэ уулзалт нэг, хоёр хүний хооронд хөшигний ард явж болохгүй. Уулзалтын төгсгөлд Л.Энх-Амгалан сайдыг уучлалт гуйх нь зөв гэсэн байр сууринд нэгдсэн. Гэхдээ тэрбээр уучлалт гуйгаагүй хэвээр байна. Бид Л.Энх-Амгалан сайдыг огцруулах асуудлыг албан ёсны шаардлага болгон тавьж эхэлнэ. Уг шаардлагыг Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлж, дахин уулзана” гэв.