Б.Бат-Эрдэнэ: Монголыг төлөөлж буй Хятад миссийг тэмцээнээс нь хасуулахаар дипломат шугамаар ажиллаж байна

Б.Бат-Эрдэнэ: Монголыг төлөөлж буй Хятад миссийг тэмцээнээс нь хасуулахаар дипломат шугамаар ажиллаж байна

Олон улсын гоо бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, ур чадвар, нийгмийн асуудлуудын талаар хэлэлцдэг "Miss Grand Internatianol" тэмцээн Тайланд Улсад үргэлжилж буй. Уг тэмцээний оролцогчдын танилцуулгын үеэр Монгол Улсыг төлөөлж Amber Yuhan гэх эмэгтэй оролцжээ.  

Энэ онд дээрх тэмцээний урьдчилсан шатны сонгон шалгаруулалт Монгол Улсад зохион байгуулагдаагүй билээ. Тиймээс өөр улсын иргэн Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож байгаа нь цахим орчинд маргаан дагуулж буй. Энэ асуудлын хүрээнд АНДРА академийн үүсгэн байгуулагч Х.Бадамгэрэл ССАЗЖ-ын сайд Р.Алдаржавхлантай уулзсан юм. Үргэлжлүүлэн өнөөдөр ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ асуудалтай холбоотойгоор тухайн улсад суугаа элчин сайдын яам болон ГХЯ-нд хандсан. Манай сайд энэ асуудлыг хяналтандаа аваад Тайланд улсын Гадаад хэргийн сайд руу албан бичиг явуулсан байгаа" хэмээн ярилаа.