Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд гуравдугаар сарын 10-ны өдөр шийдвэрээ танилцуулсан.
Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд өнөөдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар тус гомдлыг хэлэлцэхээр товлоод байсан.
Тэгвэл нийт шүүгчийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай гэж үзээд хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.