Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штаб өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ.
Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр "2026 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 59.000 тонн АИ-92 автобензин, 188.570 тонн дизель түлш, 11.000 тонн онгоцны түлш буюу 257.000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн. Есдүгээр сарын 30-нд Улаанбаатар төмөр замын хэмжээнд 217 вагонцистерн буюу 13.000 тонн АИ-92 төмөр замаар тээвэрлэгдэн ирж байна. Сүхбаатар, Замын-Үүд боомтуудаар АИ-92 автобензиний импорт тасралтгүй хийгдэж байгаа. 13.000 тонн гэдэг бол ердийн хэрэглээгээр тооцоход манай улсын 5-6 өдрийн хэрэглээний автобензин төмөр замаар тээвэрлэгдэн ирж байна гэсэн үг. Үүнээс 68 нь буух өртөөдөд хүргэгдэн гаалийн бүрдүүлэлтээ хийж байна. Нийлүүлэгч талуудаас импортоор тасралтгүй хийгдэж байна" гэв.