Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд гэр шатаж байна гэх дуудлага өчигдөр /2026.10.20/ 14:35 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн эзэмшлийн таван ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 50 настай эрэгтэй О өртөж харамсалтайгаар амь насаа алджээ.