Сургуульдаа яваад гэртээ эргэж ирээгүй 14 хоног болж байгаа 15 настай эрэгтэй хүүхдийг эрэн хайж байгаа аж.
Тодруулбал, Батбаатарын Отгонтэнгэр гэх 15 настай эрэгтэй хүүхэд нь энэ сарын 07 /2026.10.07/ өдөр “Барилагын коллеж” сургуулиа 14:00 цагт тараад гэртээ ирээгүй өнөөдрийг хүртэл сураггүй болжээ. Тиймээс тухайн хүүхдийг харсан, үзсэн хүн байвал яаралтай ар гэртээ нь холбоо барьж тусална уу хэмээн ар гэрээс нь мэдээлжээ.
Б.Отгонтэнгэр нь 165-168 см өндөр, “саарал бомбер, хар үүргэвч, цайвар саарал жинсэн өмд, ногоон пүүзтэй байсан. Холбоо барих утас: 88759668, 96080215