Бэлчээрт байсан 57 тооны адуу хулгайлахыг завдсан этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ

Бэлчээрт байсан 57 тооны адуу хулгайлахыг завдсан этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ

Завхан аймгийн Идэр суманд бэлчээрт байсан 57 тооны адууг хулгайлахыг завдан, автомашиндаа ачиж байсан гурван хүнийг цагдаагийн байгууллагаас үйлдэл дээр нь илрүүлэн таслан зогсоожээ.

Уг хэрэг энэ сарын 14-ний өдрийн 22:00 цагийн орчимд гарсан бөгөөд сэжигтэн этгээдүүд халиун азаргатай 33, хүрэн азаргатай 24, нийт 57 тооны адууг малын хашаанд хашиж, автомашинд ачиж байгаад баригдсан байна. Цагдаагийн байгууллагаас гурван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Намар, өвлийн улиралд малын хулгайн гэмт хэрэг ихэсдэг тул малчид бэлчээрийн малдаа тавих хараа хяналтаа сайжруулж, сэжигтэй тохиолдол илэрвэл 102 дугаарын утсанд нэн даруй мэдээлэхийг анхааруулж байна.