Өнгөрсөн 24 цагт баавгайтай холбоотой найман дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Өнгөрсөн 24 цагт баавгайтай холбоотой найман дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Аймаг, нийслэлээс ирүүлсэн урьдчилсан мэдээллээр 2026 оны аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд улсын хэмжээнд баавгайтай холбоотой найман удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлийн Налайх дүүрэгт нэг, Архангай аймагт нэг, Дархан-Уул аймагт нэг, Хэнтий аймагт таван удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Харин улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад аравдугаар сарын 21-ний 08:00 цагаас аравдугаар сарын 22-ны 20:00 цагийн хооронд баавгайтай холбоотой дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй гэж мэдээллээ.