Э.Содномпилжээ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ

Э.Содномпилжээ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ

Япон улсын Нагоя хотод болж буй Азийн пара спортын наадамд Монгол Улсын баг өндөр амжилт үзүүлж байна. Өнөөдөр болсон пауэрлифтингийн 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.

Тэрбээр сүүлийн оролдлогоор 246 кг-ыг амжилттай өргөж, жиндээ түрүүлснээр mөрийн дууллаа эгшиглүүллээ. Э.Содномпилжээгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох дэлхийн рекордыг эзэмшигч Ираны тамирчин Альакбар 245 кг-ыг өргөж, мөнгөн медаль хүртсэн юм. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Азийн гурван наадмаас хоёр алт, нэг мөнгөн медаль (“Жакарта-2018”-аас алт, “Ханжоу-2022”-өөс мөнгөн, “Нагоя 2026”-гаас алт) хүртсэн тамирчин боллоо.

Ингэснээр Монгол Улсын баг дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар 13-р байрт жагсаж байна. Манай багаас маргааш пара байт харвааны эмэгтэй баг хүрэл медалийн төлөө харвана.