ШУУД: Хүний буруутай үйл ажиллагааны улмаас Богд ууланд түймэр гарсан байж болзошгүй байна

2026-10-22 13:05

ШУУД: Хүний буруутай үйл ажиллагааны улмаас Богд ууланд түймэр гарсан байж болзошгүй байна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын "Жаргалантын ам"-нд өчигдөр /2026.10.21/ 19:00 цагийн орчимд "хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн байж болзошгүй ой хээрийн түймэр гарсан билээ.

Тухайн галыг шөнийн 23:00 цагийн үед бүрэн унтрааж, үүрийн 4:00 цагийн орчимд бүрэн унтраасан бол одоо ажиглалтыг үргэлжлүүлж байгаа аж. Түүнчлэн өчигдөр салхины чиглэл урдаасаа байсан тул түймрийн тархац харьцангуй бага байгаа талаар албаныхан мэдээлж байна. Манай сурвалжлах баг түймрийн нөхцөл байдлыг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

2026-10-22 12:56

ФОТО: Богдхан ууланд гарсан галыг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Богд хан уулын "Жаргалантын ам"-нд гарсан ой, хээрийн түймрийг Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан цурманд оруулсан бол яг одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

ВИДЕО: 

Өчигдөр /2026.10.21/ оройн 19:00 цагт бүртгэгдсэн уг түймрийн дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид болон Богд хан уулын хамгаалалтын захиргааны ажилтнууд шуурхай ажиллаж, 17 цаг гаруй хугацаанд тэмцсэний эцэст түймрийн тархалтыг зогсоосон байгаа юм. 

 

2026-10-22 12:16

ШУУРХАЙ: Богд ууланд гарсан түймрийг унтраахаар 17 цаг ажиллаж буй алба хаагчдад эмнэлгийн тусламж үзүүлж байна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Богдхан уулын "Жаргалантын ам"-нд өчигдөр /2026.10.21/ 19:00 цагийн орчимд гал гарч, улмаар тухайн түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид болон Богдхан уулын Дархан цаазад захиргааны алба хаагчид шөнөжин ажиллаж, цурамд оруулсан байна.

Харин өдгөө түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа бөгөөд уг үйл явдлыг isee.mn-ийн сурвалжлах баг газар дээрээс мэдээлж байна. Манай сурвалжлах багийг тухайн газарт очиход эмнэлгийн шуурхай баг тус газарт очиж, Онцгой байдлын алба хаагчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байв. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар уг түймэрт 15 орчим га газар өртсөн байж магадгүй гэх мэдээлэл байна. 

ВИДЕО: