Францад “Шар хантаазтнууд” хөдөлгөөний уриалгаар жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ

Францад “Шар хантаазтнууд” хөдөлгөөний уриалгаар жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ

Франц Улсад өнөөдөр /2026.10.24/ “Шар хантаазтнууд” хөдөлгөөний уриалгаар жагсаал, цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Жагсаалын үеэр амьжиргааны өртгийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар, цалин, тэтгэвэр болон нийгэм, эдийн засгийн бусад асуудлаар шаардлага тавихаар уриалсан байна. Парис болон бусад хотод зохион байгуулагдах жагсаалын байршил, маршрут, цагийн хуваарь өөрчлөгдөж болзошгүй аж.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа болон зорчиж буй монгол иргэдэд анхааруулга гаргажээ.

Тодруулбал, жагсаал болж буй газар болон ойр орчмоор шаардлагагүй зорчихгүй байх, нийтийн тээврийн хөдөлгөөний өөрчлөлтийг анхаарч, зорчих маршрутаа урьдчилан шалгахыг зөвлөсөн байна. Мөн Францын эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээллийг дагаж, цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, шаардлагыг биелүүлэхийг анхааруулжээ. Хэрэв мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүсвэл тухайн газраас холдож, аюулгүй газар шилжихийг зөвлөсөн байна.

Яаралтай тусламжийн утас:

  • Цагдаа: 17

  • Түргэн тусламж: 15

  • Гал түймэр, аврах алба: 18

  • Европын нэгдсэн яаралтай тусламжийн дугаар: 112

 




Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө