УДШ Н.Алтанхуяг нарын Хөгжлийн банкны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзлаа

УДШ Н.Алтанхуяг нарын Хөгжлийн банкны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзлаа

Улсын дээд шүүх 2026 оны аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны гэх хэрэгт гаргасан гомдлуудыг хэлэлцээд, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Тус хэрэгт 42 хүн, гурван хуулийн этгээд холбогдсон бөгөөд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон бусад оролцогчийн гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцсэн байна.

Улсын дээд шүүхээс зарим шүүгдэгчийн хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон тул эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэгт хууль хэрэглээний дүгнэлт өгөх боломжгүй гэж үзжээ.

Мөн оролцогчдын гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн байна. Иймд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах шийдвэр гаргажээ.




Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө