Хархоринд уурын зуухны байр шатаж, 48 настай галч түлэгджээ

Хархоринд уурын зуухны байр шатаж, 48 настай галч түлэгджээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт уурын зуухны байр шатаж, гал унтраах үеэр 48 настай галч түлэгдэж, эмнэлгийн тусламж авчээ.

Тодруулбал, аравдугаар сарын 26-ны өдрийн 05:29 цагт уурын зуухны байр шатаж байна гэх дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 45 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт очиход иргэн М-ийн 10х18 метрийн хэмжээтэй уурын зуухны байр шатаж байжээ. Алба хаагчид ажиллаж, галыг унтраасан байна. Гал түймрийн улмаас 48 настай, эрэгтэй галчийн хоёр гар болон нүүр хэсэг хөнгөн түлэгдсэн бөгөөд түүнийг эмнэлгийн байгууллагад хүргэжээ.