Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин нар АН-ын бүлгийн дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин нар АН-ын бүлгийн дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд /2026.10.12/ УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдсон. Гэвч түүнээс хойш тус бүлэг ээлжит хурлаа хийж чадахгүй байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт АН-ын бүлгийн хурал ирц хүрээгүйн улмаас хойшилсон бол өнөөдөр /2026.10.26/ хуралдах байсан хуралд ердөө гурван гишүүн хүрэлцэн ирсэн тул дахин хойшилжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин нар АН-ын бүлгийн дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.